Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Ногоон хөгжлийг дэмжсэн цахим аймаг болно


Хөвсгөл аймгийн  ИТХ-ын  ээлжит бус 22-р хуралдаанаар цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн, төрийн үйлчилгээний шуурхай байдал, хүртээмжийг нэмэгдүүлсэн, инноваци санаачилга, ногоон хөгжлийг дэмжсэн цахим аймаг болох зорилт дэвшүүлж “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийг  хэлэлцэн баталлаа.

“Цахим Хөвсгөл” хөтөлбөр батлагдсанаар орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлж, харилцаа холбоо, мэдээлэл технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цахим засаглалын хөгжлийг дэмжин төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, хүртээмжтэй хүргэх, мэдээллийг шуурхай солилцох боломжтой юм. Мөн олон төрлийн системийг хооронд нь нэгтгэх, төрөөс иргэнд, төрөөс бизнест, төрөөс төрд үзүүлэх үйлчилгээг чанаржуулах, авлига, хээл хахуулийг бууруулж, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг түргэн шуурхай авдаг боломж бүрдэнэ гэдгийг Хөвсгөл аймаг дахь Төрийн Цахим үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сумаадагва хэлж байв. Хөтөлбөр “Ухаалаг засаглал”-ыг бэхжүүлэх,  “Ухаалаг төрийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх, “Ухаалаг иргэн”-ийг бэлдэх, “Ухаалаг орчин”-ийг бий болгох гэсэн зорилтын хүрээнд 2 үе шаттайгаар 2027 он хүртэл хэрэгжих ажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ