“Хөх сувд” мөсний баярыг 2025 оны 2 дугаар сарын 13-23-ний хооронд 10 хоног зохион байгуулахаар болжээ. Жил бүрийн 3 дугаар сарын эхний өдрүүдэд 2 өдөр болдог энэхүү баярыг энэ жил наашлуулсан нь Цагаан сарын баяртай холбоотой аж.
Модон могой жилийн хаврын тэргүүн сар 2025 оны 3 дугаар сарын 1-нд гарна. Энэ нь “Хөх сувд”-тай давхцаж байгаа учир Хөвсгөл аймгийн ЗДТГ мөсний баярыг 2 дугаар сард товлохоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд саналаа хүргүүлсэн байна. Уг саналыг тус яам хүлээн авч, 2 дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулахаар товлов.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.
Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал эвент үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.
“Хөх сувд-2024” мөсний баярт 20 мянга гаруй иргэн оролцсон байна.