
Дархан-Уул аймгийн Хот тохижилт үйлчилгээний газраас 4 сарын турш өвлийн хүлэмжид үрслүүлж ургуулсан нэг наст цэцгийн мандлыг аюулгүйн тойрог, Монгол алтны уулзвар хүртэлх замын гол хэсэг, 16 давхрын шинэ тойргуудад суулгаж байна.
Энэ жил 10-11 төрлийн 200 мянга гаруй нэг наст ургамлаар арга билиг, хаан бугуйвч, хатан сүйх, we love Darkhan зэрэг зохиомжтойгоор Хот тохижилт үйлчилгээний 60 ажилтан Дархан хотынхоо нийтийн эзэмшлийн талбайд өнгө нэмж байна. Иргэд, хүүхэд багачууд та бүхнийг ногоон байгууламжаа хайрлан гишгэлж сүйтгэхгүй байхыг уриалж байна.


