http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг 3 дугаар багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 230 км, сумын төвөөс Баруун хойд зүгт 71 км-т орших Шааны уул гэдэг газар 6-р сарын 4-ний 18:22:57 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 18:31 цагт ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. 
Улаан-Уул, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газруудаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. Мөн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай гэж ОБЕГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ