
Италийн Сицили арлын Этна гал уул дэлбэрч их хэмжээний угаарын хий, үнс, чулуугаар тургив. Галт уул дэлбэрэх үед ойр орчимд байсан бүр жуулчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байсан бөгөөд галт уулын лаав гурав салаалан урсжээ. Мөн гал уулын дэлбэрэлт 50 км, 40 км-ын зайд орших Таормина, Катания хотуудад мэдрэгджээ. Этна галт уул нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг. Гэвч 2014 оноос хойш ийм хэмжээний галт уул дэлбэрээгүй гэж Италийн Геофизик, галт уул судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. Ийм дэлбэрэлтүүд эхэлмэгцээ хурдан зогсдог ч Сицилийн галт уулын дэлбэрэлт бүхэл шөнөжин үргэлжилж тэнгэр өөд хар утаа олгойдож байгааа бичлэгүүд нийгмийн сүлжээнд тавигджээ. Сицилийн оршин суугчид галт уулын дэлбэрэлтийг хохирол багатай давж, хүний амь нас эрсдээгүй нь "аюулгүй байдлын хяналтыг чангатгах" арга хэмжээг түргэн шуурхай хэрэгжүүлсэнтэй холбоотой гэж тус бүсийн захиргаа онцолжээ.
Дэлбэрсэн галт уулыг үзэхээр Сицилийн аралд жилд дунджаар 1.5 сая жуулчин ирдэг гэх судалгаа бий.