Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Японы Сакуражима галт уул дэлбэрч эхэллээ


Кюүшю арлын Кагошима мужид галт уул оргилж эхэлсэн тухай Япон үндэсний цаг уурын алба мэдээлжээ. Галт уулын үнс утаа 5 км-ын өндөрт хөөрч,  чулуу болон халуун хайлмагийн царцмаг 1,3 км-т цацагдсан байна. Салхины улмаас галт уулын бүсэд үнс тархах эрсдэлтэй байгааг иргэдэд анхаарууллаа. Галт уулын бүс таван баллын системээр аюулын гурав дахь түвшинд байгаа аж. 
Сакуражима нь Японы хамгийн идэвхтэй галт уулсын нэг. Кагошима хотын ойролцоох хойг дээр байрладаг оршдог галт уул өнгөрсөн оны 7 болон 12 дугаар сард дэлбэрч байсан юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ