
Улс орон даяар ургац хураалт үргэлжилж байна. Энэ сарын 13-ны байдлаар улаан буудай, төмс хураалт 70-80, тэжээлийн таримал, хүнсний ногооных 70 орчим хувьтай байгааг Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, ургац хураалтын дүн мэдээнээс харахад үр тариа 66.4, үүнээс улаан буудай 69.7, төмс 79.1, хүнсний ногоо 61.3, тэжээл 40, тосны ургамал 29 хувийн гүйцэтгэлтэй байна. Улаан буудайн тариалалт сүүлийн гурван жилийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, гурилын албан татварыг тэглэсэнтэй холбоотойгоортариалалт буурснаасгаднацаг агаарын таагүй байдал ч нөлөөлжээ. Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд 349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7 мянган га-д улаан буудай, 18.9 мянган га-д төмс, 18 мянган га-д хүнсний ногоо, 91.6 мянган га-д малын тэжээл, 130.3 мянган га-д тосны ургамал, 7.2 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 615.8 мянган га талбайд тариалж байжээ.