http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МАН-д эвлэрэх орон зай үгүй болов


Намынхаа зовлонг төрийн зовлон болгож, ард түмний амьдралыг хөлдөө чирж буй улстөрийн ууган хүчин МАН-ын олон жилийн туршид ханцуйндаа нууж асан талцал хуваагдал нь дээд цэгтээ хүрч энэ намар зад татав. Л.Оюун-Эрдэнийн хаан мэт засагласан он тоолол дууссан ч ардын намд үүссэн хямрал түүнээс угшилтай үргэлжилж байна. Бүр өчигдөр УИХ-дахь намын бүлгийн даргаа огцруулсанаар МАН-д эвлэрэх орон зай үлдсэнгүй нь нэг мөр тодорхой болж, үүнийг ч Ерөнхий сайд нийгмийн сүлжээндээ оруулсан шийдвэрээрээ дахин нотлов. Тэрээр багш, эмч нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэврийг нэмэх Засгийн газрын шийдвэрээ танилцуулахдаа ‘’тэмцэл үргэлжилж байна’’ гэсэн нь Д.Амарбаясгалантай ‘’гар барихгүй’’ гэдгээ хэлсэн хэрэг биз ээ. Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болгох гэж бамбайлсан Л.Оюун-Эрдэнийн зурсан зургаар өнөө бүх зүйл болж буй биз. Д.Амарбаясгалан МАН-ын дарга болсноор Г.Занданшатар ба түүний нөхөд нөгөө талд Д.Амарбаясгалангийн фронтынхон ээлж дараалан агсаж байна. Хоёр талд кнопоороо уралдаж хэн түрүүлж байгаа зөв онилсон нь одоо нэгнээ замаасаа арчиж хаях эгзэгтэй мөчтэй тулж ирээд буй. Одоогоор Д.Амарбаясгаланд Г.Занданшатарыг унагаах 54 кноп+ хэд ч байж мэднэ харин Г.Занданшатарт Д.Амарбаясгаланг тонилгох 67 кноп бий. Гэхдээ улс төр гэдэг өөрөө тааварлашгүй хүн чанарын хэлтэрхийгүй салбар учраас хэн ч хэнээсээ хэзээ ч урваж мэднэ, дайсагнаж асан гишүүд хөтлөлцөж явахыг бишгүй л харсан, тэд үргэлж эрх ашиг дээрээ нэгддэг учраас тэр. Тиймээс өнөө дэмжиж буй мэт боловч хэзээ мөдгүй урваж мэдэхээр тойрон хүрээлэгчидтэй тул бат ‘’араанд’’ нь хийхгүй бол Ч.Номин шиг ‘’танай зөвлөх биднийг мангар гэж доромжилсон учраас би таныг огцруулж байна’’ гэж тэнэглэх ч энүүхэнд болох буй за. Энэ ч яахав 100 гаруй жилийн түүхтэй улстөрийн ууган хүчин МАН-д өдгөө  ‘’хулгай хар мөрөө’’ үлдээж, шашинжвал ёстой үйлийн үрийг нь эдлүүлж байгаа бололтой. Ерөнхий сайдаа, Их хурлын даргаа, бүлгийн даргаа гээд дарга сэтэртэй бүхнээ огцруулахаар ноцож буй УИХ-дахь МАН-ын гишүүд жоомоо алах гээд байшингаа шатааж эхэлснээ эрх биш гадарлаж байгаа байлгүй . Галт тэрэг нэгэнт хөдөлсөн, тэдэнд одоо эвсэж, нэг намын далбаан доор зогсох нэр хүнд ч үлдээгүй, нэгнээ харах нүүр ч үгүй болсон учир эвсэх тухай бодох биш үүссэн бүх асуудлаа хуулийн байгууллагаар дэнслүүлэх нь 2028 онд хэрэгтэй. Үгүй бол Үндсэн хууль зөрчсөн, бусдыг санаатай гүтгэдэг нэр зүүсэн Ерөнхий сайдтай, нүүрсний хулгайч дээр нь хүн амьны хэрэгт нэр холбогдсон их хурлын даргатай энэ нам ирэх сонгуулийн нүүр үзэхгүй, иргэд ч дүнгээ тавих ёстой. Түүнээс биш хоёр талд байлдаж тоглочихоод одоо албан тушаалын төлөө эвлэрье гэх нь улс төр биш. Тиймээс ах намын удирдлагууд эхэлсэн бол дуусгах, дуусгахдаа нэг мөр дээрх асуудлаа цэгцлэхгүй бол сөрөг хүчнийхээ мөнхийн шантаажинд амьдрах нь гарцаагүй.  
Эцэст нь хамгийн ноцтой нь  МАН доторх Г.Занданшатарын фракц ба Д.Амарбаясгалангийн тал хооронд “кнопын дайн” хэдийнэ өрнөж, нэгнээ “зайлуулах” галт тэрэг тормозгүй хөдөлчихсөн. Нам дотор “хэний хүн дарга болох вэ” биш, төр тогтвортой ажиллах нөхцөлийг түр зуурын байдлаар ч болов хангах хараат бус зохицуулагч зөвлөл байгуулах шаардлага үүсээд буй. МАН доторх маргааныг хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байдлаар зохицуулахгүй бол энэ хямралын улмаас багш, эмч нар цалингаа хүлээж, ахмадууд тэтгэврээ нэмэх шаардлага улс төрийн хэлэлцээний “барьцаа” болж хувирах вий.
Хамгийн чухал нь МАН-ын дотоод хямралын үеэр ил болсон олон асуудалд хуулийн байгууллагууд хурдан, хараат бус шалгалт явуулах нь зүй ёсны шаардлага болоод байна.

https://www.shuud.mn/a/560265
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ