Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Э.Бат-Үүл: Би л хувьдаа Л.Оюун-Эрдэнэд шантаажлуулан, айж амьдарч чадахгүй. Алалцаад үхсэн нь дээр


Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой цаг үеийн асуудлаар өөрийн цахим сүлжээнд дараах байр суурийг илэрхийлжээ.
Хотын дарга асан Э.Бат-Үүл:
-Асуудал Ц.Элбэгдорждоо байгаа юм биш. Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 телевизээр Ц.Элбэгдоржийн эсрэг “Ангуучлах” үйл ажиллагаа эхэлснийг зарласан юм. Түүнээс хойш “Ангуучлал” нь бас яг нөгөө 16 телевизээр, С.Зоригийн “хамтран амьдрагч” Булганы дайралтаар эрчээ авах зохиолтой байж. Өнөөдөр хөлсний телевиз, түүгээр барахгүй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, сүлжээний тролл, ботууд мөн Засгийн газрын албатууд болох цагдаагийн удирдлага оролцсон байж мэдэх.
Ц.Элбэгдоржийг “Ардын дайсан” болгох маш өргөн цар хүрээтэй, сайтар зохион байгуулагдсан ангуучлал ид явагдаж байна. Л.Оюун-Эрдэнийн занаанд өртсөн хүн ямар аймаар дарамтад ордгийг харуулсан үзүүлбэр болон хувирлаа. Одоо яах вэ. Ардчилсан Монгол Улсын иргэд нь Засгийн газрын тэргүүндээ занагдахаас айж амьдарцгаах уу. Асуудал Элбэгдорждоо байгаа юм биш. Иргэн Элбэгдоржийн асуудлыг Ерөнхий сайд бус, хууль шийдэх ёстой.
Гэтэл Л.Оюун-Эрдэнийн занаанд өртсөн бүхэн “Ардын дайсан” болдог ёс бий болж байна! Би л хувьдаа Оюун-Эрдэнэд шантаажлуулан, айж амьдарч чадахгүй. Тэгж байхаар эрх чөлөөнийхөө төлөө алалцаад үхсэн нь дээр. Боол шиг айж амьдрах шиг новшийн хувь заяаг хүлээн зөвшөөрдөг нь би л лав биш гэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ