http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарав


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар 20.7 их наяд, харин зарлага, цэвэр зээлийн дүн 22.1 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо тайлагнав. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн үед төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан юм.
Төсвийн орлого буурахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өмнөх оны мөн үеэс 45.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Нөгөө талд нийгмийн даатгал, хөрөнгийн албан татвар, НӨАТ-ын орлого тус тус нэмэгдсэн байна. Оны эхний есөн сарын дүнгээр төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өсөхөд бараа, үйлчилгээний зардал нэг их наяд, урсгал шилжүүлэг 941 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ