http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"VS"-ийн тайзнаа анх удаа к-поп хамтлаг дуулна


К-попын хүчирхэг төлөөлөгчдийн нэг "TWICE" хамтлаг "Victoria’s Secret" загварын шоуны тайзнаа уран бүтээлээ толилуулсан анхны к-поп охидын хамтлаг болж, түүх бүтээх гэж байна. 2025 оны "Victoria’s Secret" шоу энэ Лхагва гаригт Нью-Йорк хотноо болно. Шоуны тайзнаа Мисси Элиот, Мэдисон Бийр, Кэрол Жи зэрэг дуучид уран бүтээлээ толилуулах аж.
"Victoria’s Secret" шоу 1990-ээд оноос зохион байгуулагдаж эхэлсэн. Өдгөө тус шоу нүд хужирлам тансаг загваруудыг амьд тоглолттой хослуулдгаараа алдартай, соёлын давтагдашгүй үзүүлбэр гэхэд болохоор болжээ. Шоуны загвар өмсөгчдийг дэлхий дахинд сахиусан тэнгэрүүд хэмээн нэрийддэг.
"TWICE" хамтлагийг энэ жилийн шоунд урьсан нь охид дэлхийн хэмжээнд хэрхэн танигдаад буйг гэрчлэхээс гадна баруунд к-поп соёл түгэн дэлгэрч буйг илтгэнэ. Тэдний гайхалтай эрч хүч, жигд бүжиг дэглэлт зэрэг нь дэлхийн хэмжээний загварын тайзан дээр хэрхэн амилах бол гэдгийг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээгээд эхэлжээ.
Дашрамд дурдахад, "TWICE" хамтлагийн 10 жилийн ойтой энэ үйл явдал давхцаж буйгаараа онцлог. Өнгөрсөн Баасан гаригт тэд "TEN: The Story Goes On" нэртэй шинэ цомгоо олны хүртээл болгожээ. Мөн тэдний зургаа дахь удаагийн аялан тоглолт энэ өдрүүдэд ид дундаа үргэлжилж байна. "THIS IS FOR" аялан тоглолтоо тэд Ази, Хойд Америк, Европын 42 хотод толилуулна. Ирэх Бямба гаригт охид "10VE UNIVERSE" нэртэй шүтэн бишрэгчдийн уулзалтаа Сөүлд зохион байгуулах аж.
ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ