http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Жавхлан: Багшийн цалинг нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сараас 10 хувь нэмэхээр тооцооллоо


Багш нар үндсэн цалингаа нэмэгдүүлэхээр өнгөрсөн пүрэв гаргаас тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарласан. Эмч нар мөн ижил шаардлага тавьж, жагсаал зохион байгуулж буй. 
Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзаж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "2026 оны төсөв өргөн баригдаж, УИХ дээр хэлэлцүүлэг явж байна. Төрийн зүгээс шийдвэрлэх асуудал төсвийн боломжинд хязгаарлагдаж байгаа. Хэд хоногийн турш бид боломжоо шавхаж, Засгийн газар төлөвлөгөөт ажлуудаасаа хойшлуулж, зогсоох судалгаа хийсэн. Ийнхүү нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сарын 1-нээс дахин 10 хувь нэмэх тооцоолол гаргалаа. Энэ хэрээр бусад салбарын төсөвт өөрчлөлт орж, ачаалал нэмэгдэхээр байна" гэв. 
Боловсролын сайд П.Наранбаяр: Бид төсөв, эдийн засгийн өсөлтийн нөхцөл байдал гэхчлэн бүхий л талаас нь ярилцаж, суурь цалинг 30 хувь нэмэх ажлыг зохион байгуулахаар болж байна. Нийслэлд ажиллаж байгаа багш нарын цалин дунджаар 2 сая 592 мянган төгрөг, аймгийн төв 2 сая 757 мянга, сумын багш нар 2 сая 938 мянган төгрөгийн цалинтай байгаа. 20 хувь нэмэгдүүлснээр нийслэлд 3 сая 50 мянган төгрөг, аймгийн төв 3 сая 261 мянга, сумын багш нар 3 сая 482 мянган төгрөг болно. Үүн дээр ачааллын нэмэгдэл орж ирнэ. Ингэснээр багш нарын цалин 3 сая 500 мянган төгрөгөнд ойртно. Шинэ багшийн тухайд, одоогийн үндсэн цалин 1 сая 484 мянган төгрөг байгаа. 20 хувиар нэмэгдүүлснээр 1 сая 780 мянган төгрөг болно. Ачааллын нэмэгдэлтэй нийлээд 2 сая 198 мянган төгрөг болно" гэв 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ