http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

П.Наранбаяр: Багш нарын шаардлагыг судлаад хариу өгөх болно


Багш нар үндсэн цалингаа 3.5 сая болгон нэмүүлэхийг шаардан Сүхбаатарын талбайд өнөөдрөөс тайван жагсаалыг эхлүүллээ. Талбай дээр жагсаж байгаа багш нартай Боловсролын сайд П.Наранбаяр гарч ирж уулзсан юм. 
Тэрээр "Өнөөдөр Монголын багш нар цалингаа нэмүүлэх зорилгоор жагсаж, өөрсдийн дуу хоолойгоо УИХ болон Засгийн газарт хүргэж байгааг ойлгож байна. Багш нарын тавьж байгаа шаардлагыг бид хүндэтгэн харж байгаа бөгөөд цалин нэмэх асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, багш нарын цалин хөлсийг судлан дүгнэлт гаргасан. Уг санал, тооцоог Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Багш нарын үндсэн цалинг дорвитой хэмжээгээр өсгөх бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг бид хүлээн зөвшөөрч байна. Иймээс цалин нэмэх ажлыг нэг дор хийх боломжгүй тул гурван жилийн хугацаанд шат дараатайгаар нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж, Засгийн газар болон УИХ-тай хамтран ажиллахад бэлэн байгаа юм. Энэ асуудлыг зөвхөн нэг салбарын хэмжээнд бус, төрийн бодлогын түвшинд авч үзэх учиртай. Учир нь цалин нэмэх шийдвэр нь зөвхөн Боловсролын сайдын хүрээнд шийдэгдэх асуудал биш бөгөөд бусад яам, Засгийн газар, улсын төсөвт тусгах шийдвэр зэргээс шууд хамаардаг.
Иймд багш нарын тавьж байгаа шаардлагыг бид анхааралтай судалж, боломжит хувилбаруудыг тооцон, хууль эрхзүйн хүрээнд бодитой шийдэл гаргахаар ажиллана. Та бүхний санал, шаардлагыг бид хүндэтгэн хүлээж авч байгаа бөгөөд шаардлагыг судлаад хариу өгөх болно" гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ