http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНХАУ-д хар салхины улмаас 350 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ


БНХАУ-ын Гуандун болон Хайнань мужид Матмо хар салхины улмаас 350 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын Үндэсний цаг уурын төвийнхний мэдээлснээр Гуандун мужийн Жаньжян хотод өнгөрсөн ням гарагт салхины хурд цагт 151 км-т хүрч ширүүссэн байна. Улмаар “улаан” буюу хамгийн аюултай түвшний сэрэмжлүүлэг гаргаж, орон нутгийн бүх нислэгийг цуцлан, нийтийн тээвэр болон үзвэр, үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Матмо хар салхи Гуандуныг дайрсныхаа дараа баруун, хойд зүг рүү чиглэн, Вьетнамын хойд хэсэг, БНХАУ-ын Юньнань муж руу чиглэх төлөвтэй гэнэ. Юньнань нь БНХАУын өмнөд хэсэгт, Вьетнамтай хил залгаа оршдог, 47 сая гаруй хүн амтай муж бөгөөд голчлон үндэстний цөөнхүүд оршин суудгаараа онцлогтой юм байна.
Ташрамд дурдахад, тус улсын Гуандун муж нь 126 сая гаруй хүн амтай бол Хайнань нь есөн сая орчим оршин суугчтай аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ