http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Г.Золбаяр Монголын тусгай олимпын хороо дөрөв дэх элч боллоо


Монголын тусгай олимпын хороо дөрөв дэх элч Ганбаатарын Золбаяр боллоо. Тэрбээр олон улсын шүүгч бөгөөд Монголын волейболын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга, Зүүн Азийн волейболын холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн юм. Г.Золбаяр Монголын тусгай олимпын хөдөлгөөнд волейболын спортыг түгээн дэлгэрүүлж, “хамтарсан волейбол”-ыг хөгжүүлэхийн төлөө өөрийн мэдлэг, ур чадвараараа хувь нэмрээ оруулж яваа.
Г.Золбаяр Польш Улсын Катовице хотноо 2025 оны аравдугаар сарын 4-9-ний өдрүүдэд болох тусгай олимпын хамтарсан волейболын дэлхийн цомын тэмцээнд уригдсан байгаа.  Монголын тусгай олимпын баг тамирчдыг дэмжин ажиллах юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ