http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Японы шинэ ерөнхий сайдыг энэ сарын дунд үед сонгох төлөвтэй байна


Японы парламентын дээд болон доод танхим аравдугаар сарын дунд үед тус улсын шинэ ерөнхий сайдыг сонгох санал хураалт явуулах төлөвтэй байна.
Өнгөрсөн бямба гарагт Японы эрх баригч Либерал Ардчилсан нам консерватив үзэлт Санаэ Такаичийг шинэ даргаараа сонгосон нь түүнд тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болох замыг нээж өгсөн юм. ЛАН-ын тэргүүлдэг эвсэл өнгөрсөн онд болсон парламентын сонгуулиар дээд болон доод танхимд олонхын суудлаа алдсан боловч ихээхэн нөлөө бүхий доод танхимд ЛАН хамгийн том бүлэгтэй хэвээр байна.
Тогтсон ёсоор ерөнхий сайдыг сонгох санал хураалт эхлээд доод танхимд, дараа нь дээд танхимд болдог аж. Хууль тогтоогчид танхимаас ерөнхий сайдын албан тушаалд хүмүүсийн нэрийг дэвшүүлэх боломжтой байдаг. Уламжлалт ёсоор сөрөг хүчний намуудын дарга нарыг нэр дэвшүүлдэг ажээ. Ердийн олонхын санал авсан нэр дэвшигчийг дэмжигдсэнд тооцно. Парламентын танхимуудын санал зөрөлдсөн тохиолдолд доод танхимын санал давамгайлдаг. Ерөнхий сайдаар сонгогдсон тохиолдолд Санаэ Такаичи засгийн газрын танхимынхаа гишүүдийг сонгож авна. Үүний дараа шинэ сайд нар эзэн хаанд бараалхаж, шинэ засгийн газар албан ёсоор бүрдэнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ