http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймгийн багш нарын 77 дахь удаагийн бага хуралд аймгийн Засаг дарга оролцлоо


Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн багш нарын 77 дахь удаагийн бага хуралд оролцож, сургалтын чанарыг сайжруулахтай холбоотой тулгамдсан асуудлуудыг сонсож, багш, удирдлагуудтай санал солилцлоо.
Хурлын 2 дахь өдөр сургалт руу чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тулгамдсан асуудалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс боловсон хүчний хүрэлцээ, мэргэжлийн багш нарын дутагдал, багш нарыг мэргэшүүлэх сургалт, дадлагын хэрэгцээ шаардлагыг голлон тавьж байв.
Мөн хурлаар өнгөрсөн оны хичээлийн жилийн зорилго, зорилт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, шинэ хичээлийн жилийн онцлогийг танилцуулан, энэ оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн баталлаа.
 
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ