
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Цаашид сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, багш нараа урамшуулах, орон нутагтаа тогтвортой ажиллахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, та бүхний бүтээлч санаачилга, идэвх оролцоотойгоор хамтран ажиллана” хэмээн онцолж, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан албан хаагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүслээ. Энэхүү хурлын үеэр энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад улсын дунджаас өндөр оноотой шалгуулж, өмнөх жилийн үнэлгээгээ ахиулсан Хүмүүнлэг сургууль, Цэгцбилэг сургууль, Дэлгэрхангай, Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд “Батламж” гардуулсан юм.