Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлийн 12 цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна


Нийслэлийн Боловсролын газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх удирдамжийн дагуу зайн хэлбэрээр болон ажлын байран дээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд Баянгол дүүргийн 88, 89, 195, Баянзүрх дүүргийн 3, 128, 199, 202, Сүхбаатар дүүргийн 17, 150, 248, Хан-Уул дүүргийн 49, 134 дүгээр цэцэрлэгтхарьяа дүүргийн Зөвлөлдөх багийн гишүүдийн хамт "Цэцэрлэгийн менежментийн болон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт"-ийн чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар коронавируст халдварын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой“Зөвлөлдөх баг”-ийг байгуулсан.

Тус баг нийслэл, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд болон сургагч багш нараас бүрдсэн бөгөөд 2 дахь хичээлийн жилдээ төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ажлыг хэрэгжүүлж байна.
Энэ хичээлийн жилд судлагдахуун тус бүрээр 25 зөвлөлдөх багийн 403 гишүүд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Багийн гишүүн бүр сургалтын хөтөлбөр боловсруулах, агуулга арга зүйн даалгаврын сан бүрдүүлэх, үнэлгээ хийх, сургалтын орчин бүрдүүлэх зэрэг чиглэлээр өөр өөрийн үүргийг гүйцэтгэн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллах юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ