Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Багшийн гараа" зөвлөн туслах үйлчилгээнд 70 орчим хүн оролцов



Ховд аймгийнБоловсрол соёл урлагийн газрын хамт олонерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шинээр ажилд орох багш нарт зориулсан"Багшийн гараа"зөвлөн туслах үйлчилгээг өнөөдөрзохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаандерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ажлын байранд орох хүсэлтэй,ажилидэвхтэй хайгч, шинэ төгсөгчдийн төлөөлөл70 орчим хүн оролцлоо. 

Тус үйл ажиллагаа нь орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багш мэргэжлийн дагуу ажиллах сонирхолтой шинэ төгсөгч, ажил идэвхтэй хайж буй багш нарыг чадваржуулах, чиглүүлэх, дэмжих. Түр болон үндсэн ажлын байрны талаарх цаг үеийн мэдээлэл түгээх. Ажлын байрны нөхцөл, шаардлага, сонгон шалгаруулалтад бэлтгэх арга зүйн зөвлөмж өгөхөд чиглэж байгаагаараа онцлогтой. Энэ хүрээнд Боловсролын чиг хандлага-багш байхын учир, Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого, Мэдээлэл харилцааны технологи-суралцагчдын хөгжил зэрэг хэд хэдэн сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Түүнчлэн нийт оролцогчид эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу математик, монгол хэл, гадаад хэл зэрэг 9 бүлэгт хуваагдаж, “Мэргэжлийн бүлгээр зөвлөх үйлчилгээ”-нд хамрагдсан юм. Ингэснээр тэдний өөрийгөө илэрхийлэх ур чадвар сайжирч, хамтдаа хөгжих, мэдлэгээ нэмэгдүүлэх боломж өргөжинө гэж албаныхан онцоллоо.   

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ