http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын газрын алба хаагчдад мөнгөн урамшуулал олголоо.
Тодруулбал, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ч.Эрдэнэсайхан, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Наранцогт, Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Даваасүрэн нарыг 2-9 сая төгрөгөөр шагнасан юм.
Мөн гамшиг, ослын голомтод өндөр хариуцлага, идэвх зүтгэл гарган үүрэг гүйцэтгэсэн 10 алба хаагчийг тус бүр сая төгрөгөөр шагналаа.
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ