Nutag.mn

Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс 4 байшин, нэг агуулахын дээвэр хууларч, 3 айлын гэр нурсан дуудлага, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут суманд дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16:20 цагийн орчимд 23 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулахын 10х30 метрийн хэмжээтэй дээврийн 2х4 метрийн хэмжээтэй хэсэг хууларсан, мөн аймгийн Бөмбөгөр суманд 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хүүхдийн цэцэрлэгийн Б байрны дээвэр хууларлаа.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологджээ
Монгол Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологдож, 2024 оноос 454.6 мянган толгой буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Малын төрлөөр авч үзвэл адуу 5.4 сая, үхэр 5.1 сая, хонь 23.2 сая, ямаа 23.9 сая, тэмээ 0.5 сая толгойд хүрсэн байна. Үүнээс адуу, үхэр, ямаа, тэмээний тоо өссөн бол хонины тоо 628.7 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна.

Нийт мал сүргийн бүтцэд хонь 41.1 хувь, ямаа 39.9 хувь, үхэр 9.4 хувь, адуу 8.8 хувь, тэмээ 0.9 хувийг тус тус эзэлж байна. 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20.8 нэгжээр өсөж, хонины эзлэх хувь 15.1 нэгжээр буурсан нь сүргийн бүтцэд өөрчлөлт гарч байгааг илтгэж байна.

Аймаг, нийслэлээр авч үзвэл Хөвсгөл аймаг 5.3 сая толгой малаар тэргүүлж, Өвөрхангай (5.1 сая), Архангай (4.4 сая), Баянхонгор (4.2 сая), Төв (4.1 сая) аймгууд удаалж байна.

Малын төрлөөр аймгуудад авч үзвэл:

-Адууны тоогоор Архангай (492.6 мянга), Төв (490.4 мянга), Дорнод (462.8 мянга) аймгууд тэргүүлж байна.

-Үхрийн тоогоор Архангай (745.1 мянга), Хөвсгөл (670.2 мянга), Өвөрхангай (412.2 мянга) аймгууд тэргүүлж байна.

- Тэмээний тоогоор Өмнөговь аймаг (155.9 мянга) тэргүүлж байна.

- Хонины тоогоор Өвөрхангай (2360.4 мянга), Хөвсгөл (2258.3 мянга) аймгууд өндөр үзүүлэлттэй байна.

- Ямааны тоогоор Баянхонгор (2493.9 мянга), Хөвсгөл (1980.2 мянга), Говь-Алтай (1863.0 мянга) аймгууд тэргүүлж байна.

Сумын түвшинд авч үзвэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум (532.1 мянга), Дундговь аймгийн Эрдэнэдалай сум (492.9 мянга), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум (410.7 мянга), Хэнтий аймгийн Хэрлэн сум (391.9 мянга), Баянхонгор аймгийн Баянцагаан сум (391.7 мянга) малын тоогоороо тэргүүлж байна.

Мал төллөлтийн хувьд 2025 онд оны эхний хээлтэгч 26.7 сая толгой малаас 22.4 сая нь төллөж, төллөлтийн хувь 84.0 хувьтай гарсан нь өмнөх оноос 20.4 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Төрлөөр нь авч үзвэл гүүний төллөлт 78.5 хувь, үнээ 81.0 хувь, ингэ 53.1 хувь, эм хонь 86.3 хувь, эм ямаа 83.5 хувь байна.

Төллөлтийн хувь өмнөх оноос гүүнийх 17.2 нэгж, үнээнийх 12.6 нэгж, ингэнийх 10.4 нэгж, эм хониных 20.6 нэгж, эм ямааных 22.8 нэгжээр тус тус өссөн байна.

Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн бөмбөгийг дэлбэлэхийн тулд Парисын мянга мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ
Парис хотын нэг дүүргээс олдсон Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөгийг аюулгүй болгох ажиллагаа Ням гарагт амжилттай болж өнгөрчээ.

Бөмбөг олдсон газраас 450 метрийн радиус дотор амьдардаг Коломбес дүүргийн мянга мянган оршин суугчдад орон нутгийн цагаар Ням гарагийн 13:00 цаг гэхэд гэрээ орхин явсан байх хугацаа өгсөн байна.

Мэргэжилтнүүд бөмбөгний тэслэгчийг салгаж чадаагүй тул өндөр хяналтын дор дэлбэлж устгахаар болжээ.

Дэлбэлэлт 15:20 цагт амжилттай зохион байгуулагдаж, 16:00 цаг гэхэд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг цуцалсан байна.

Уг бөмбөг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Шампарон гудамжинд явагдаж буй барилгын ажлын талбайгаас илэрч байжээ.

Хотын эрх баригчид өнгөрсөн хугацаанд уг газрыг хамгаалалтад авч, бөмбөгийг аюулгүй болгох ажлын бэлтгэлийг хангасан байна.

Нүүлгэн шилжүүлэлтийг хэрэгжүүлэхэд бараг 800 цагдаагийн ажилтан оролцжээ. 450 метрээс гадна нэг километрийн тойрог дотор амьдардаг иргэдэд гэртээ байхыг зөвшөөрсөн ч гадаа гарахыг нь хориглосон байна.

Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан хүмүүсийг тусгай хоргодох байруудад байрлуулж, эмзэг бүлгийн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Дайн эхэлснээс хойш 86 жил өнгөрсөн ч Европ даяар тэсрээгүй бөмбөгнүүд олдсоор байна. Тэдгээрийн ихэнх нь хот суурин газруудад барилгын ажлын үеэр олддог. Сүүлийн жилүүдэд Лондон хот даяар хэдэн арван ийм бөмбөг олдож, нэг тохиолдолд нисэх онгоцны буудлыг түр хаахад хүрч байв.

Өнгөрсөн онд Парисын Гаре ду Норд төмөр замын өртөөнд барилгын ажлын үеэр 500 кг бөмбөг олдсоныг бас аюулгүй болгох арга хэмжээ авсан юм.

Эх сурвалж: BBC

НӨАТ-ын сугалаагаар дөрвөн супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 53,822,709 ширхэг баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн:

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 48,494

4 орон таарсан /40,000-100,000/: 4,807

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 502

6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 45

7 орон таарсан /500,000- 10 сая/: тав

8 орон таарсан: дөрвөн супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 30915901

Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулж, одоогийн байдлаар 3 сэжигтнийг баривчлах арга хэмжээ аваад байна.

Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар Дорноговь аймгийн Сайншанд сум, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн явуулж байна.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны доод бүтцийн ажлын гүйцэтгэл 98 хувьтай, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, төлөвлөгөөний дагуу урагшилж байна.

Ажлын хэсэг төслийн талбайд ажиллах үеэр хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох, тээвэр, ложистикийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

Төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна гэж “Монголын төмөр зам” ТӨХК-иас мэдээллээ.

Ямааны арьс 60 мянга бол хонины нэхий 3000, ноолуур 170.000-208.000 төгрөг байна
Өнөөдрийн байдлаар  орон нутгаас ноолуур худалдан авч байгаа ханшийн мэдээллийг хүргэж байна.

- Дорнод аймаг 202-204₮

- Хэнтий аймаг 196-202₮

- Сүхбаатар аймаг 195-202₮

- Төв аймаг 200-203₮

- Орхон аймаг 188-195₮

- Булган аймаг 201-204₮

- Хөвсгөл аймаг 205-208₮

- Дундговь аймаг 180-185₮

- Архангай аймаг 204-207₮

- Дорноговь аймаг- 170-175₮

Ноолуурын ханш ийн өндөр байгаа бол "Эмээлт" захад өнөөдрийн байдлаар, ямааны арьс өлөнтэйгөө 60 мянган төгрөг байна.

Мөн бусад түүхий эдийн хувьд хонины нэхий өлөнгийн хамт 3000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 15 мянган төгрөгийн ханштай байна.

Түүнчлэн сүүл ширхэг нь 12 мянга, дэл нэг килограмм нь 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Түүнчлэн цагаан шир болон тэмээний шир тус бүр 60 мянган төгрөг, сарлагийн шир сүүлтэйгээ 38 мянга, бухын шир 38 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөөврийн үнэ 20 мянган төгрөгт хүрчээ.

Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон Казахстантай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө гэдгээ нотолж, халуун дотноор хүлээн авч байгаа Ерөнхийлөгч К.Токаев болон Казахстаны төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц үзүүлсэн, онцгой ач холбогдолтойг Ерөнхийлөгч К.Токаев онцлон тэмдэглэлээ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдлээ.

Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Замын зураглал гаргахаар боллоо.

“Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэгээ эхлэхээр боллоо.

Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жил хүсэж, хүлээж байсан Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо.

Цаашид зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг судлах Ажлын хэсэг байгуулна.

Соёлын харилцаа нь хоёр орны иргэдийг холбосон чухал гүүр болохыг Ерөнхийлөгч нар онцолж, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт 2026-2027 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө байгуулж буйг сайшаалаа.

Монголын оюутан залууст Казахстаны их, дээд сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэйг Ерөнхийлөгч К.Токаев онцоллоо.

Монгол Улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстанд болдог “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө оролцуулж ирсэн уламжлалаа үргэлжлүүлнэ.

]Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр боллоо.    Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ивээл дор Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтыг Астана хотноо зохион байгуулж буйг өндөр үнэлж, “Усны олон улсын байгууллага” байгуулах Казахстаны санал, санаачилгыг дэмжихээ илэрхийллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулах, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.

Талууд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг тууштай дэмжинэ.

Олон улс, бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудаа харилцан дэмжиж, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.

Сумын цагдаа нар унтаж байсан хоёр хүнийг галаас аварчээ
Булган аймгийн Рашаант сумын “Хийморь” хороололд өчигдөр (2026.04.19) таван ханатай гэр шатжээ.

Гал гарах үед оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид  яаралтай арга хэмжээ авч гэрт унтаж байсан 2 иргэнийг галын голомтоос гаргаж амь насыг нь авран сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.

Тэд Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч А.Баярхүү, Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, дэд ахлагч Д.Даваадаш нар аж.

Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, Цагдаагийн дэд ахлагч Д.Даваадаш

Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч А.Баярхүү

Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайд хуурайшилт нэн их байна
Хаврын хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.  Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар хуурайшилттай байгаа аймгуудын мэдээллийг хүргэж байна.

Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.

Их хуурайшилттай: Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнодын ихэнх нутаг, Завханы өмнөд, Баян-Өлгий, Увс, Төв аймгийн баруун, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, хойд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.

Дунд зэргийн хуурайшилттай: Хөвсгөлийн баруун, Завханы хойд, Төв аймгийн зүүн, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ