http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зам тээврийн осол гарч, хоёр хүн амиа алджээ


Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар орсон цасны улмаас замын халтиргаа, гулгаа нэмэгдэж, зам тээврийн осол, зөрчлийн тоо өсжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 13-нд цас орсны улмаас зам тээврийн 563 осол, зөрчил бүртгэгдсэн бол орон нутгийн замд 21 осол гарсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Орон нутгийн замд гарсан ослуудаас хамгийн ноцтой нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт бүртгэгджээ.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдрийн 15:45 цагийн орчимд тус сумын Улаанхудаг буюу V багийн нутаг дэвсгэрт байрлах төлбөр авах цэгийн ойролцоо “Hyundai Universe” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус “Toyota Prius-41” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Ослын улмаас 34 болон 53 настай хоёр эмэгтэй газар дээрээ амиа алджээ. Мөн “Prius-41” автомашины жолооч М-ын биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд 14 настай зорчигч охины хамт Эрдэнэсант сумын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж эхэлсэн байна.
Хот хоорондын зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан 19 иргэн ослын улмаас гэмтэл бэртэлгүй.
Одоогоор уг хэргийг Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд жолооч нар цас, мөстэй замд хурд хэтрүүлэхгүй байх, хоорондын зайгаа тохируулах, замын нөхцөл байдалд хурдаа зөв сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ