http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа


Батлан хамгаалахын сайд Д.Батлут улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн, үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Тэрбээр сайдаар ажиллах хугацаандаа хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажилласнаа онцолсон байна.

Мөн Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ