http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхдийн зорчих эрхийг зөрчиж, орц гарц хаасан асуудлыг шийдвэрлэлээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Garden 16” хотхон хашааныхаа хаалгыг цоожилсноос болж ойролцоох НЕБ-ын 53, 44 дүгээр сургуулийн сурагчдын зорчих эрх зөрчигджээ. Хоёр сургуулийн дунд хэсгийн замаар өдөрт 2-3 мянга орчим сурагч тогтмол зорчдог ч тухайн хотхон хаалгаа цоожилж, хүүхдүүд гэрэлтүүлэггүй, шороон замаар тойрон явж байна.
 
 
Баянзүрх дүүргийн засаг дарга И.Баттөгс НЕБ-ын 53, 44 дүгээр сургуулийн удирдлага болон БЗД-ийн 16 дугаар хорооны засаг дарга нартай тухайн газарт очиж ажиллалаа. Ингэснээр хоёр сургуулийн дунд хэсгийн замын орц гарцыг нээж, явган замтай болгож, гэрэлтүүлэг, камер суурилуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ