http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МҮОХ-ны төлөөлөл Завхан аймагт ажиллаж байна


Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Энхтөр, О.Гүндэгмаа, гавъяат тамирчин Д. Отгондалай нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт албан томилолтоор ажиллаж байна.

Төлөөлөгчид томилолтынхоо хүрээнд тус аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа болон спортын секц, дугуйлангуудын нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.

1968 онд байгуулагдсан тус сургууль нь өдгөө 1500 гаруй суралцагч, 163 багш, ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн бааз суурийг түшиглэн жүдо, чөлөөт бөх, самбо, волейбол, сагсан бөмбөгийн секцүүд тогтмол хичээллэдэг бөгөөд тус сургууль нь спортын амжилтаараа аймгийн хэмжээнд тэргүүлэгчдийн эгнээнд явдгийг Сургуулийн захирал С.Нямдорж, биеийн тамирын багш Л.Мөнхбат нар онцлов.
Тус сургуулийн удирдлагуудын зүгээс хүүхэд, багачуудад бие бялдрын зөв хүмүүжил олгох, олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч, Олимпын танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллаж байгаагаа энэ үеэр уламжилсан юм.
сонин mn

сонин mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ