http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хан-Уул дүүрэгт шинэ холбоос зам байнгын ашиглалтад орлоо


Нийслэлийн Хан-Уул дүүрэгт төсвийн хөрөнгө оруулалтаар наймдугаар хорооны Дэнжийн замыг Сонсголонгийн замтай холбох авто замын бүтээн байгуулалт бүрэн дуусч, зорчих хөдөлгөөнийг нээжээ. Замын онцлох тоон үзүүлэлт болон тохижилтыг дурдвал,
  • Урт: 514 метр
  • Өргөн: 7 метр (2 эгнээ зорчих хэсэг)
  • Хоёр талдаа явган хүний замтай
  • Нэг талдаа иж бүрэн гэрэлтүүлэгтэй
Шинэ холбоос замтай болсноор тухайн орчмын авто замын түгжрэл буурч, оршин суугчид Сонсголонгийн зам руу хурдан, аюулгүй зорчих боломжтой болж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ