http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ш.Хутула хутга шидэлтийн дэлхийн аварга болов


ОХУ-ын Ставрополь хотод хутга шидэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд болов. Тэмцээнд 27 орны нийт 150 гаруй тамирчин оролцоход Монгол Улсын баг тамирчид нэг алт, таван мөнгө, 15 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт орлоо. 
Баг тамирчдын амжилтаас онцолбол, өсвөр үеийнхний 12-13 насны ритм төрөлд Ш.Хутула алтан медаль хүртэж, 3 болон 4 метрийн зайд хүрэл медаль хүртжээ. Тэрбээр өмнө нь Азийн АШТ-ээс гурван, нэг хүрэл медаль хүртэж байв. Монголын хутга шидэлтийн тамирчид сүүлийн нэг жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанаас нийт 129 медаль хүртсэний 21 нь алт, 33 нь мөнгө, 75 нь хүрэл медаль юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ