http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЦЕГ: Дорнодын Баяндун болон Увсад алга болсон иргэдийг эрэн хайж байна


Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажлын явцын талаар өнөөдөр /2026.11.11/ ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Очгэрэл,
Дорнод аймгийн Баяндун суманд 2026 оны 10-р сарын 3-4-нд шилжих шөнө иргэн Ш алга боллоо гэх мэдээлэл Цагдаагийн газарт 10-р сарын 8-ны өдөр ирсэн.

Энэ хэрэгт 23 хоногийн хугацаанд 844 хүн морь, машин, мотоциклоор болон 35 дрон техник хэрэгсэлтэйгээр 30 км-ийн радиуст эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Ажлын хэсэг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Увс аймагт иргэн А нь 2026 оны 10-р сарын 15-ны өдөр малд яваад сураггүй алга болсон. Энэ хэрэг дээр 14 хоногийн хугацаанд 700 гаруй алба хаагч 15 машин, 6 мотоцикл, долоон морь, 2 дрон, нэг эрэлт нохой гэх техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан.

Эрлийг ар гэрийнхний хүсэлтээр 10-р сарын 29-ний өдөр түр зогсоосон. 11-р сарын 10-ны өдөр мөн ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

Энэ хэргүүдэд эрэн хайх, самнах ажиллагаа тасралтгүй явагдаж байна гэв. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ