http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулна


Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах шийдвэрийг ИТХ-аас нь гаргажээ. Тодруулбал, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулсан байна. Санал хураалтад нийт 26 төлөөлөгч оролцсоноос 14 төлөөлөгч буюу 53.8 хувийн саналаар огцруулах санал дэмжигджээ. Хуулийн дагуу түүнийг огцруулах эсэхийг Ерөнхий сайд Н.Учрал шийдвэрлэх юм.
Эргэн сануулахад, өнгөрөгч 2025 оны арванхоёрдугаар сард Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлж байв.
Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна. Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн гэдгийг хэлж байсан юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ