http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026 оны эхний гурван улиралд Ганцмод боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн хэмжээ 38.156 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 29.3 хувиар өсжээ. Худалдааны нийт үнийн дүн 64.5 тэрбум юаньд хүрч, 55.4 хувиар нэмэгдсэн байна. Экспорт, импортын ачааны хэмжээ болон үнийн дүн хоёулаа өнгөрсөн оны мөн үеийн түүхэн дээд амжилтыг шинэчилжээ.
Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явагдаж буй талбай

Ганцмод боомт нь Хятад, Монгол хоёр улсын хоорондох ачаа тээврийн хэмжээгээр хамгийн том авто замын боомт юм. Мөн Монгол Улсаас нүүрс, зэсийн баяжмал, манганы хүдэр зэрэг ашигт малтмал импортлоход хамгийн тохиромжтой, гаалийн бүрдүүлэлт хийхэд дөхөм хуурай замын коридорын нэг билээ.
 
Хуурай газрын хилийн боомтод түшиглэсэн үндэсний хэмжээний логистикийн зангилаа болохын хувьд тус боомтын эрчим хүчний тээврийн коридорын стратегийн ач холбогдол улам тодорч байна. Тус боомтоор импортолж буй коксжих нүүрсний хэмжээ улсын нийт коксжих нүүрсний импортын 28 хувийг, зэсийн баяжмалын импорт улсын нийт зэсийн баяжмалын импортын 6.3 хувийг тус тус эзэлж байна. Ийнхүү тус боомт нь Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийг баталгаажуулах, зэсийн баяжмалын импортын эх үүсвэрийг төрөлжүүлэхэд чухал нэмэлт дэмжлэг болж байна.
 
Үүний зэрэгцээ тус боомтын экспортын хэмжээ тасралтгүй нэмэгдэж, экспортын бүтэц улам оновчтой болжээ. Дотоодод үйлдвэрлэсэн хүнд даацын инженерийн өөрөө буулгагч автомашин, барилгын материал, цахилгаан эрчим хүч, мөн Хятадын төв болон зүүн бүс нутгаас нийлүүлсэн жимс, хүнсний ногоо зэрэг бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс руу их хэмжээгээр экспортолж байгаа нь хоёр улсын гадаад худалдааны цар хүрээг улам өргөжүүлж байна.
 
Энэ оноос хойш Урдын гаалийн газраас “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд ухаалаг боомт байгуулах гол зорилтуудад төвлөрч, ухаалаг хяналт, зохицуулалтын шинэ хувилбаруудыг идэвхтэй нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, “ухаалаг шалган нэвтрүүлэх хаалга” болон хил дамнасан автомат удирдлагат тээврийн хэрэгслийн (AGV) ухаалаг диспетчерийн системийг ашиглалтад нэвтрүүлснээр шалган нэвтрүүлэх хаалга автоматаар өргөгдөж, тээврийн хэрэгслийг секундын нарийвчлалтайгаар шалган нэвтрүүлэх боломж бүрдэж, гаалийн бүрдүүлэлтийн хурд нэмэгджээ.
 
Мөн үйл ажиллагааны хяналт, удирдлагын төв байгуулж, их дата, “хиймэл оюун ухаан + гааль”, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг технологийг ашиглан алсын зайнаас зохицуулалт, удирдлага хэрэгжүүлж байна. Ингэснээр хяналт шалгалтын чанар, үр ашгийг дээшлүүлж, боомтын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ гаалийн бүрдүүлэлтийг илүү шуурхай, саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ