http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Англи хэлний мэдлэгийн түвшнээр Монгол Улс 95 дугаарт жагсав


Швейцарын “EF education first” байгууллагаас жил бүр гаргадаг дэл­­хийн улс орнуудын англи хэлний бо­­ловсролын түвшнийг үнэлэх “English proficiency index” тайланд Монгол 95 дугаарт эрэмбэлэгдэж, маш муу үнэлгээ авчээ. Тодруулбал, уг тайланд англи хэл нь эх хэл биш 123 орны 18-аас дээш насны нийт 2.2 сая хүнийг хамруулжээ. Ингэхдээ Монгол Улсаас 455 иргэнийг уг шалгалтад хамруулахад 447 оноогоор 95 дугаарт жагссан бөгөөд энэ нь сүүлийн гурван жил дараалан буурсан үзүүлэлт аж. Бүс нутгийн хувьд Монгол Улс Турк­менистаны дараа, Афганистаны өмнө эрэмбэлэгдсэн байна. Харин дэлхийн орнуудыг Нидерланд 624 оноогоор тэр­­­гүүлсэн бол Ази тивийг Малайз улс 581 оноогоор манлайлжээ. Тус тайланд улс орнуудын англи хэлний түвшнийг маш сайн, сайн, дундаж, муу, маш муу гэсэн таван ангиллаар тодорхойлдог. Манай орны хувьд маш муу гэсэн ангилалд багтаж буй нь олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар сул, цаашид англи хэлний сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад бодлогын түвшинд онц­гой анхаарал хандуулах шаардлагатай болохыг тус тайланд онцолжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ