
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн Бүсийн гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлага 9-р сарын 15-ны өдрийн 19:45 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан гурван бүлэгт хуваагдан түймрийн талбайг тойрон зурвас татаж, унанга ихтэй асч байгаа өртөнгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.







