http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

17 Монгол иргэн БНСУ-д эрэн сурвалжлагдаж байсныг мэдээлжээ


Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг энэ онд тогтоож, Монгол Улсад авчирсан байна.

Эдгээрээс 16 нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчирсан этгээдүүд байна.

Монгол Улсын цагдаагийн байгууллага нь гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг илрүүлэх, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу Монгол Улсад авчрах ажиллагааг Интерполын шугамаар холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Мөн БНСУ-ын цагдаагийн байгууллагаас 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн болохыг тогтоосон байна. Одоогоор Монгол Улсад авчирсан яллагдагч этгээдүүдтэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Цаашид Монгол болон БНСУ-ын Интерполын байгууллагууд эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн байршлыг тогтоох, мэдээлэл солилцох, баривчлуулах болон Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ