
Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар улаанбуудайн импорт 133 мянган тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13.8 дахин өссөн үзүүлэлт юм.
Дотоодын махны нийлүүлэлт буурч, ургац хураалт төлөвлөснөөс буурсантай холбоотойгоор 2026-2027 онд дотоодын хэрэгцээн зориулан 100 мянган тонн улаанбуудай импортлох шаардлагатай гэж ХХААХҮЯ мэдээлж байв. Одоогийн байдлаар 2027 оны намрын ургац хураалтын урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс бүрэн, хүнсний ногооны хэрэгцээний 67.7%-г хангах боломжтой аж.
Одоо хэлэлцэж буй төсвийн тодотголоор стратегийн хүнсний нөөц бүрдүүлж, хангамжийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаад буй. Энэ хөрөнгөөр 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн хүнсний ногоо, 20 мянган тонн мах нөөцлөхөөс гадна зоорь, агуулахын хүчин чадлыг 20 мянган тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа билээ.







