http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд, Завхан аймагт шинэ хөв цөөрмүүд байгуулав


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж мөнх цас, мөсөн голууд  хайлж, ус хомстон, бэлчээрийн доройтсоор байна. 
Иймд хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадавхыг нэмэх зорилготой АДАПТ төслөөс Ховд, Завханд хөв цөөрмүүд байгуулжээ. Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газартай  хамтран дараах байршлуудад хөв цөөрөм байгуулсан байна:
  • Үенч сумын Улиаст багийн Арал
  • Чандмань сумын Талын булаг багийн Шандын булаг
  • Манхан сумын Ботгон багийн Хоолт
Хөв цөөрөм гадаргын ус хуримтлуулах, бичил уур амьсгал бүрдүүлэх, малын усан хангамжийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Үенч сумын Улиаст багийн Аралд баригдсан энгийн ардын хөв нь   

• Толгойн барилга,
• 600 м урт далд гүний хоолой,
• 1.5 км ил шуудуу бүхий инженерийн шийдлийг бүрэн тусгасан нь онцлог боллоо. 
Хөв цөөрмийг зохих ажлын хэсэг ажиллан хүлээн авсны дараа иргэд газар тариалан эрхлэх, бэлчээрийн усалгааг нэмэгдүүлэх, доройтсон бэлчээрийг сэргээх, татмын ойжуулалт хийх зэргээр ашиглаж үр шимийг нь хүртэнэ.
 
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Гүүт булгийн хөлд байгуулсан хөв цөөрөм уур амьсгалын нөлөөлөл, малын хөлд дарагдаж, усны ундарга багасжээ. Ойр орчмын мал ундаалах усгүй тул малчид нүүх эрсдэл үүссэн байна. Хөв байгуулснаар усны хуримтлал нэмэгдэж, мал ундаалах нөхцөл сайжирчээ.
Хөв цөөрмийн зураг төсвийг "Гидроком байгууламж" ХХК боловсруулж батлуулан, усны зөвлөх инженер Л.Түвд техникийн хяналт тавьж ажилласан байна. Хөвийн хувьд: 
  •  72.5м урт, 3метр ёроолын өргөнтэй, 0,5м гүнтэй чулуун өрлөгтэй байгууламж,
  •  Хөвийн боомтын хярын өргөн 3м, урт 142м ба нийт 1,7600м3 ус хуримтлуулах хүчин чадалтай, 
  •  Илүүдэл ус хаях далд байгууламжийн суваг, трапец огтлолтой бөгөөд хөвийн ус дүүрэх үед үндсэн голдирлоор ус урсах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм. 
 Бүтээн байгуулалтыг “Энх-Өргөө” ХХК гүйцэтгэжээ. Завхан аймагт байгуулагдсан хөв цөөрмийн байршлууд:
• Отгон сум – Улаан чулуутын орой
• Цагаанчулуут сум – Гүүт булаг
• Цагаанхайрхан сум – Шороот
Энэхүү ажил нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслийн хүрээнд хэрэгжжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ