Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БУЛГАН: Малчид өөрсдийн хөрөнгөөр худаг гаргажээ


Булган аймгийн Бүрэгхангай сумын малчид энэ жил 24,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шинээр гурван худагтай болжээ. Мөн улсын төсвийн 178 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Могод, Дашинчилэн, Бугат, Гурванбулаг суманд дөрөв, орон нутгийн төсвийн 185.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр зэрэг суманд 10 худаг гаргажээ.
Малын тоо толгойн албан татварын орлогын зохих хувийг бэлчээр усжуулахад зарцуулж, Бугат, Орхон, Тэшиг, Хутаг-Өндөр суманд 140.0 сая төгрөгөөр 13 худаг ашиглалтад оруулсан байна. Энэ жил аймгийн хэмжээгээр 30.0 мянган га бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүллээ гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.
Аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй 1100 худаг, 370 орчим гол горхи, 350 орчим булаг шанд, 74 нуур цөөрөм ашигладаг бөгөөд энэ нь нийт бэлчээрийн 56,0 хувийг усаар хангадаг гэсэн судалгаа байна. Цаашид бэлчээрийг бүрэн ашиглах, усаар хангахад 300 гаруй уст цэг шинээр гаргах шаардлагатай аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ