Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Усжуулалтын 2-р аяныг өрнүүлж байна



Энэ онд Өмнөговь аймагт 109 инженерийн хийцтэй худгаар усжуулалтын ажлыг нэмэгдүүлж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Говь+Ус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд усжуулалтын 2-р аяныг өрнүүлж 2021 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 61 худгийг шинээр, 30 худгийг засварлана. Мөн Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр 18 худаг гаргаж нийт 109 инженерийн хийцтэй худгаар усжуулалтын ажлыг нэмэгдүүлж байна. Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ "Усжуулалтын хоёрдугаар аяны хүрээнд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр суманд услалтын систем засварлаж байна. Үүний нэг болох Гурвантэс сумын Хуршуутын гол дээрх услалтын системийг ажлын хэсэг үзээд боломжийн гэж дүгнэсэн. Цаашдаа тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор хийх ажлууд байгаа. Жилд 30 худаг гаргадаг байсан бол энэ жил шинээр 61 худаг гаргаж байна" гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ