http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ч.Доржгүнсмаа: Хувийн эмнэлгүүдэд 7 сараас хойш санхүүжилт олгоогүй


Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооноос өнөөдөр /2025.10.23/ Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гийн санхүүжилт олгоогүй талаар мэдээлэл хийлээ.

-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа:
-Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо байгуулагдаад 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар холбоонд 300 гаруй хувийн хэвшлийн эмнэлгийн салбар нэгдсэн. Улсын хэмжээнд 1700 гаруй эрүүл мэнд, хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 235 нь ор бүхий эмнэлэг, 1466 нь амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэгт 18,700 эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Энэ нь нийт эрүүл мэндийн салбарын ажилчдын 25.5 хувийг эзэлдэг.
Мөн 2022-2025 онуудад ЭМДС-аас улсын эмнэлэг 90 хувийн санхүүжилт авсан байдаг. Харин хувийн хэвшлийн эмнэлэг ЭМДС-аас 13 хувийн санхүүжилтийг авсан. Харин үлдсэн хувийг гадуурх сувиллын газрууд авч буй. Үүнээс харахад ЭМДС харилцан адилгүй санхүүжилт олгож, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна. Танил тал болон харилцан тохиролцож санхүүжилт авсны улмаас даатгалын санг хоосруулж, хэдэн тэрбум төгрөгийн өр үүсгэж, өрийг барагдуулж, санхүүжилтийг хассан байсан. Нөгөөтэйгүүр ЭМДС-ын зарцуулалтыг ил тод болгох хэрэгтэй. ЭМД-ын Үндэсний зөвлөл бол өртгийн жин болон суурь тарифыг тогтоодог газар, ЭМДЕГ бол сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдэд ЭМДС-г хуваарилалт хийдэг газар юм. Гэтэл тусламж үйлчилгээний үнэ төлбөрийг өсгөх замаар нөлөө бүхий байгууллагуудад ялгавартай санхүүжүүлсэн.
ЭМДС-аас 90 хувийг улсын эмнэлэг, 10 хувийг  хувийн хэвшлийн 216 эмнэлэг хувааж авдаг. Хувийн хэвшлийн эмнэлгүүд ЭМДС-г хоосолсон гэх мэт яриа гарсан. Бид бүхэн зөвхөн 13 хувийг авч байгаа.Нэг хувийн хэвшлийн эмнэлэг өдөр нэг хүн хэвтүүлж, 10 өвчтөн үзэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ийм хэмжээний санхүүжилтэй хувийн хэвшлийн эмнэлгүүд ажиллахад хүндрэлтэй байна.
Хэрэв үнэхээр хувийн эмнэлгүүд даатгалын мөнгийг хоосруулж байгаа гэвэл тухайн байгууллагыг зарлах хэрэгтэй. Томоохон хувийн эмнэлгүүд ЭМДС-аас олгож буй 13 хувьд дээгүүр жагсах байх гэж бодож байтал үгүй байсан. Үүгээрээ хувийн хэвшлийн эмнэлгүүд ЭМДС-г хоослохгүй байгаа гэдгийг баталж байна. Хувийн эмнэлгүүдтэй 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл гэрээ хэлэлцээр хийсэн байж санхүүжилтийг өгөхгүй. Мөн гэрээ байгуулсан эмнэлгүүдтэй нэмэлт гэрээг дахин байгуулсан байдаг. Нэмэлт гэрээгээр ирэх арванхоёр дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэмэлт санхүүжилт олгоно гэж мэдэгдсэн. Мөн квотоор тогтоосон санхүүжилтийг 12 сардаа хувааж гэрээ хэлэлцээр дээр тусгаж өгнө гэж мэдэгдсэн. Гэтэл бага зардлаар хийсэн гэрээг 12 сард хуваалгасан.Гэвч гэрээнд тусгасан санхүүжилтийг олгох өгнө үү. ЭМДС заасан гэрээгээ зөрчиж хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт санхүүжилт өгсөнгүй. Тэгэхээр 2025 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгоогүй. Гурван сарын хугацаанд санхүүжилт аваагүй хувийн эмнэлгүүд шинээр тоног төхөөрөмж худалдан авах нөхцөл байдал болон сонгон шалгаруулалтад ороход хүндрэлтэй байдалд хүрсэн. Өнөөдөр хувийн эмнэлгүүд авсан зээлийнхээ дарамтад туйлдаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ