Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Коронавирусний халдвартай нийт 17661 хүнийг эмчилжээ

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан оношилгоо, эмчилгээний удирдамжийг баримтлан коронавируст халдвартай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсээр байна. Аймгийн хэмжээнд нийт коронавируст халдвартай 17661 хүн эмчлүүлснээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2663, хувийн хэвшлийн 3 эмнэлэгт 1218, сумын эрүүл мэндийн төвүүдэд 9074, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад гэрээр 4706 хүнийг эмчлээд байна.

Эрүүлмэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын тухайд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээнд 2 удаа, дэлгэсэн тусгай эмнэлэгт 4 удаа, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 3 удаа, сумын эрүүл мэндийн төвүүдэд 3-4 удаа, тусгай эмнэлэг дэлгэсэн 3 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 3 удаагийн дэмжлэгт хяналтыг газар дээр нь хийж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгсөн байна.

"Ковид-19" халдвараар өвчилсөн уушгины хатгалгаа өвчний үлдэцтэй 3910 үйлчлүүлэгчдийг Нэгдсэн эмнэлэг, сувилал, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд 5-10 хоногийн хугацаанд сэргээн засах эмчилгээнд хамруулж байна. Сэргээн засах эмчилгээнд эмчилгээний биеийн тамирын дасгал хөдөлгөөн, бариа засал, бумба, татлага, электрофорез, төөнүүр, утлага, шарлага зэргийг хийдэг ба эмчилгээний үр дүн 86 хувьтай байна. Коронавирусний халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээний төсөлд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Халамж Засал төрийн бус байгууллагад аймгийн Засаг даргын 2022 онынөөц хөрөнгөнөөс 10.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн ажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ