
Ингэж сүрдүүлгэд өртөж, тийм дүрс хийлгэн байж өөрийнх нь үгээр мэт дүр эсгэж итгүүлсний үндсэн дээр сиймхийг ашиглан утас болон камерыг авч өрөөний цонхоор гарч цагдаад мэдэгдэж, бүрэлдэхүүн авч очиж үйлдэл дээр нь баривчлуулан дараа дараагийн гарч болзошгүй аллагыг таслан зогсоосон юм шүү. Хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломжгүй байгаагийн зэрэгцээ энэ их худал гүтгэлэг доромжлолыг маш их тэвчлээ.
Би олон хүүхэд төрүүлж өсгөсөн 20 гаруй ач зээтэй. Миний хүүхдүүд хүн алах нь битгий хэл хүний хамраас цус гаргаж ч үзээгүй, баар цэнгээний газар хэсэж, мансуурч явдаг нэг ч хүүхэд байхгүй ээ. Миний зээ хүү эцэг, эх, эмээ, өвөөгийн хайранд хүмүүжиж бага балчир байхаасаа хичээл ном, урлаг спортод шамдан суралцаж, олон олон олимпиад уралдаанд тэргүүлэн, багш сурган хүмүүжүүлэгч, найз нөхдийн дунд нэр хүндтэй, эелдэг зөөлөн хөгжилтэй зантай сайн хүү минь юм шүү.
Энэ амьдралд 2 идэхгүй хоосон хонохгүй ажил хөдөлмөр эрхэлж хэзээд зөв үйлсэд тэмүүлэн амьдарч яваа жирийн л нэгэн гэр бүл юм. Эцэст нь хэлэхэд насанд хүрээгүй охид хүүхдүүд ийм хэргийн золиос болж байгаа нь эцэг эхийн хараа хяналтгүй, буруу хүмүүжилтэй шууд холбоотой гэж би бодож явдаг юм" хэмээжээ.