Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Согтуурсан үедээ хүүгээ дарамталж, тагтан дээрээс унагаахаар ЗАВДЖЭЭ


Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн таван настай хүүг“миний хүү биш гэж хэл, аавдаа хайртай юу? битгий уйлаад бай, чамайг тагтан дээрээс шидчихнэ шүү”гэх зэргээрёс бус харьцаж, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ээж И.С-т“энэ миний хүүхэд биш гэнэ, чи миний аав биш гэж хэлж байна. миний аавыг Баярбат гэдэг гэж байна, энэ зулбасгаа ирж авахгүй бол би аллаа”гэж авирлан бага насны хохирогчийн амыг дарах, хоолойг нь боох, цохих, орон сууцны байрныгурвандавхарын цонхоор бүтэн биеэр нь гаргаж хөл гараас нь барин алахыг завдсан гэмт хэрэг үйлджээ.
       Тус хэргийн тухай хохирогч“...Намайг харах хүн байхгүй гээд аав дээр үлдээхээр болсон. . Аав гэртээ ганцаараа архи уучихсан байсан. Аав намайг “миний аав биш” гэж хэл гэсэн. Тэгээд би “та миний аав биш”гэж хэлсэн. Тэгсэн миний хоолойг боосон. Хүзүү рүү гараараа цохьсон. Тэгээд гэрийнхээ тагтны цонхыг онгойлгоод намайг гадна гаргаад хөлнөөс бариад байсан. Тэгсэн миний өмсөж байсан хар саравчтай малгай маань газар уначихсан. Мөр лүү гараараа цохиод байсан. Бас ам дараад байхаар нь би уйлсан. Ээж Б аавын утас руу залгахад нь би утсыг нь аваад“намайг тагтан дээрээс унагаах гээд байна”гэж хэлсэн. Тэгээд намайг болкон дээрээс унагаах гэж байхад Б ах хаалга тогшоод ирж намайг аваад явсан ...” гэжээ. Энэ аймшигт явдлыг дээд давхрын айлын хүн харжээ. Тэрээр “... доод айлын эрэгтэй хүн хүүхдээ чи миний хүүхэд биш гэж загнаж уйлуулаад, ээжийн талаар юм хэлээд уурлаад байсан. Тэгээд хүүхэд нь уйлахаа болиод хэсэг чимээгүй болохоор дахиад л хүүхдээ чи миний хүүхэд биш гэж уйлуулаад, зодоод байх шиг байсан. Хүүхэд нь ааваа болиочээ гэхээр чи миний хүүхэд биш гээд уйлуулаад байсан юм. Энэ үйл явдал 40-50 минутын орчим үргэлжилсэн. Манай байрны хана тааз, нимгэн болохоор надад маш сайн сонсогдож байсан. Би гайгүй болчих юм болов уу гээд нилээн сонсож байгаад дуудлага өгсөн. Дуудлага өгөхдөө“согтуу хүн хүүхдээ тагтны цонхоор доошоо унагаах гээд байна”гэснээ сайн санаж байна. Яагаад гэвэл гадаа хүүхэд уйлах шиг болохоор нь би өөрийнхөө тагтны цонхоор шагайгаад доош хартал хүүхдээ бүтэн биеэр нь гаргаад барьчихсан, тэр хүний гар, толгой хэсэг нь гарчихсан байсан...” гэжээ.
       Харин хэрэгтэн“...салсан эхнэр С залгаад та хоёр юу хийж байна гэхээр нь пиво ууснаа мэдэгдэхгүй гэж хичээгээд ярьтал чи хүүхдийн хажууд архи уусан, муу архичин гэх мэтээр хэлээд чиний хүүхэд биш Баяр хэн билээ тэр хүний хүүхэд гэж хэлсэн. Тэгтэл хүү маань миний нүд рүү харж байгаад та миний аав биш, ээж битгий хэлээрэй гэж хэлсэн гэсэн. Энэ үгэнд сэтгэл санаа цочирдоод хүүгээ өргөөд тагтны босго давтал алдах гээд байхаар нь энгэрээс лавшруулаад, гуяны доогуур гараа оруулж байгаад бариад тагтны цонхоор толгой хэсгийг нь гаргаад чи миний хүү мөн үү биш үү гэтэл та миний аав мөн гэсэн. Тэгээд буцаагаад оруулсан. Миний амь амьдрал гэж бодож байсан хүү маань та миний аав биш гэж хэлэхээр нь шоконд ороод хүүхдээ айлгая, үнэнийг нь хэлүүлье гэж бодоод ийм үйлдэл гаргачихсан. Би хүүхэддээ маш их хайртай, хэзээ ч алах хүн биш. Хүүхдээ айлгах гээд, миний хүү мөн үү биш үү гэдгийг асуух гээд л болкон дээр гаргасан. Энэ үйлдэл 4-5 секунд үргэлжилсэн...”гэжээ. Шүүх түүнд зургаан жилийн хорих ял оноосон байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ