Ховд аймгийн Мянгад суманд нэгдүгээр сарын 7-8 шилжих шөнө 53 настай Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан. Тодруулбал, охиноо Говь-Алтай аймаг руу хичээлдээ явсан хойгуур нь зээ охиноо санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн.
ЭТэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын 19-нд болохоор товлогджээ. Уг хэргийн талаар талийгаач охины авга ах "Талийгаач охины аав миний дүүгийн хүүхэд байгаа юм. Би ганц нагац ах нь. Би дүүгийнхээ эхнэртэй уулзаж, танилцаагүй ээ. Залуу хүмүүс хоорондоо учирч, сэтгэлтэй болсон юм гэнэ лээ. Харамсалтай нь, бэрийн маань аав, ээж миний дүүг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн. Гэрээр нь орж, гарч ч чадахгүй, нуугдаж амьдарч байсан юм билээ. Тэгээд эхнэрийгээ сургуульд сурахаар явахаар нь араас нь очиж, аймагт нь ажил хийж, хамт амьдарч байсан гэсэн. Хүүхэдтэй болсноо хүртэл нууж, төрүүлсэн байгаа юм. Тэгээд аав, ээждээ харуулахаар авчирч өгсөн. Хүний үр чинь өөрийнхөө эцэг, эхэд л найдахаас өрөөлд тийм амар итгэхгүй шүү дээ. Гэтэл харамсалтай нь нялх үр нь хорвоогоос буцчихлаа. Бидэнд итгэхэд ч бэрх, хэцүү байна. Хорвоогоод хүн болох гэж ирсэн нярай, өлгийтэй үрээ хөнөөчихдөг л юм байх даа. Ийм хүйтэн сэтгэл яаж гарсныг мэдэх юм алга" гэх мэдээлэл өгч байв.