Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Есөн настай дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн байж болзошгүй эрэгтэйг цагдан хорьжээ


Хойд эцэг нь дагавар охиноо хүчирхийлдэг байсан болзошгүй хэргийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын баг, хүүхдийн байцаагчид хамтран Төв аймгийн сумдад зохион байгуулсан уулзалтын үер 13 настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлдэг тухайгаа ярьжээ.  
        Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “38 настай, Б нь 13 настай дагавар охиноо долоо хоногт 1-2 удаа хүчирхийлж, бэлгийн харилцаанд орохыг шаарддаг байсан болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Охины яриагаад уг үйл явдал 2018 оноос хойш явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, охиныг хойд эцэг нь есөн настайгаас нь эхэлж хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үг” гэв.
       Цагдаагийн албан хаагчид Төв аймгийн ... сумын харьяат, 38 настай Б-г цагдан хорьжээ. Охиныг Улаанбаатар хот руу тээвэрлэж, түр хамгаалах байранд байлгаж байгаа аж. Хамгийн ноцтой нь, уг аймшигт хэргийг охины ээж мэддэг байсан байж болзошгүй гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ