http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайд Г.Занданшатар эрдэнэшишийн тариалалтад онцгой анхаарахыг Сэлэнгэ аймгийн удирдлагуудад даалгалаа


Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Сант суманд эрдэнэ шишийн тариалалт эрхэлдэг “Анар Од” компанийн үйл ажиллагаатай танилцав. 

“Анар Од” ХХК хоёр жилийн өмнө тариалалтаа эхлүүлжээ. Жилд 15-25 мянган тонн ногоон дарш (саалийн үнээний фермд зориулсан) болон малын тэжээл үйлдвэрлэдэг. 
Хураан авсан ургацаа талбай дээрээ шууд баяжуулж, шуудайлан малчид, фермерүүдэд нийлүүлж байна.

Ургацын талбай дээрээ баяжуулж, савласнаар хэрэглэгчдэд тээврийн зардалгүй, үнэ хямд тэжээл очих боломж бүрджээ. 
Өнөөдрийн байдлаар 1 тн тэжээлийг 1 сая төгрөг, 1 тн ногоон даршийг 550 мянган төгрөгөөр нийлүүлж байна. 
Тус компани өнөөдрийн байдлаар 550 га талбайд тариалалт эрхэлж байна. Цаашид талбайгаа тэлж 3000 га-д хүргэж, эрдэнэ шишээс гадна цагаан будаа, шар буурцаг, вандуй, царгас тариалах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ.
  
Тариалан эрхлэхэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг бодлогын дэмжлэгээс гадна худгийн зөвшөөрөл олгохоос авахуулаад жижиг гэлтгүй шийдвэрүүдийг түргэн шуурхай гаргаж өгөх нь чухал байгааг компанийнхан хэллээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Талбай нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэл, ашиг орлого гээд бүхий л талаар өгөөж нэмэгдэнэ. Тиймээс эрдэнэ шишийн тариалалтад онцгой анхаарч, талбай нэмж олгох асуудлыг орон нутгийн хурлаараа хэлэлцүүлээд, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг Сэлэнгэ аймгийн болон Сант сумын удирдлагуудад даалгав.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ