http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл Эрдэнэс тавантолгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцжээ


Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст багийн иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй танилцаж, санал солилцжээ.
 
Зочдод компанийн үйл ажиллагааг танилцуулж, байгаль орчны чиглэлээр болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын талаар мэдээлэл өгч цаашид хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулсан байна.  Байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий нүүрс баяжуулах үйлдвэр нь хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашигладаг технологитой, үйлдвэрийн барилга байгууламжууд бүгд битүүмжлэлтэй, нүүрсний тортгийг гадагш гаргахгүй, байгаль орчинд ээлтэй баригдсанаараа давуу талтай гэдгийг онцлон танилцуулав.
 
Нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүд ашиглалтад орж урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 онд Өмнөговь аймагт 747.8 тэрбум, Цогтцэций суманд 17.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласан бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутгийн хөгжлийн санд жил бүр 3 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг юм. Түүнчлэн компанийн нийт ажиллагсдын 25 хувь нь Өмнөговь аймгийн харьяалалтай иргэд байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ