
Шинэ санаагаа бүтээлч шийдлээр баяжуулж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх “Hackathon 2025- Digi Pay” тэмцээний бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
Төлбөрийн хэрэглээнд нийцсэн зардлын ухаалаг зөвлөх Аппликэйшнд суурилсан тоглоомчилсон урамшууллын систем Хуримтлал болон бичил хөрөнгө оруулалтын шинэ боломжууд Зорилтот хуримтлал үүсгэж, бага дүнгээр хөрөнгө оруулах шийдэл Ногоон хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн шийдэл сэдвийн хүрээнд тус тус зохиогдож байна.
I шат: Цахим хаягаар илгээсэн багуудын танилцуулгатай танилцаж, эхний шатанд тэнцсэн багуудад 2025.10.01-ний өдөр и-мэйлээр мэдээлэл илгээнэ. II шат: Шилдэг 7 багийг сонгон, дараагийн шат руу урина. III шат: Финалд шалгарсан шилдэг багууд 2025.10.08-10-ны өдрүүдэд ХААН Банкны Сөүл оффис дахь ХААН театрт менторын зөвлөсний дагуу 72 цагийн турш хөгжүүлэлт хийж өрсөлдөнө.