
Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр баг, "Монгол алт"-ын уулзвараас төмөр замын өртөө хүртэлх авто замыг тус хотыг үүсгэн байгуулагч Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит гудамж болгон шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд тохижуулах ажлууд хийж, өчигдөр нээсэн байна. Ингэхдээ 100 гаруй метр үргэлжлэх явган хүний замыг доороосоо халдаг, хүйтний улиралд мөстөхгүй байхаар технологи нэвтрүүлж, тавьжээ.
Хэрэв үр дүнгээ өгсөн тохиолдолд Дархан хот бусад явган хүний замаа энэ технологийн дагуу бүрэн шинэчлэх юм байна.