http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа


Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд 49850, 59 цэцэрлэгт 11 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Энэ хичээлийн жилд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд байрлах 248 дугаар  цэцэрлэгт 6 бүлэг бүхий 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа.
Өргөтгөлийн барилга нь зоорьтой хоёр давхар бөгөөд заах арга зүй, зан заншлын төв, урлаг заал, бүлгийн болон багш нарын өрөө, гал тогоо зэрэг бусад хүүхдийн сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн тохижилтуудтай. Түүнээс гадна ашиглалттай дээвэр хэсэгт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан хашлага бүхий тоглоомын талбай байгуулснаар хүүхдүүдийн салхилах, тоглох орчин нэмэгдэж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ