http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар аймагт хуучин боодол өвс 5000 төгрөгтэй байна


Энэ жилийн хувьд тариалангийн гол бүс нутгуудад агаарт 37.0-39.5 хэм, хөрсөнд 65.0-69.6 хэм хүрч, аагим халуун өдрүүд олон хоног үргэлжилсэн хур тунадас багатай байлаа. Иймд халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь таримал ургамлын өсөлт хөгжилтийг зогсоож, хөнөөлт организмын тархалтыг нэмэгдүүлэн, ургацад сөргөөр нөлөөлсөн талаар албаныхан мэдэгдэж байв. Тухайлбал, Сүхбаатар аймгийн нийт нутгаар ургамлын ургалтын байдал хэвийн, ургамлын дундаж өндөр 8-20 см байна.
Нутгийн 90 хувьд бэлчээрийн ургамлын гарц  хэвийн гарчээ. 2025-2026 онд 8966 малчин өрхийн 2 сая гаруй толгой малыг өвөлжиж, хаваржуулах тооцоолол гарсан байна. Сумдын аюулгүйн нөөцөд өнгөрсөн жилийн үлдэгдэл 1578 тнн өвс, 399 тнн тэжээл, иргэдийн гар дээр 69,000 мянган боодол өвс байгаа аж.
Өнгөрсөн жил бэлтгэсэн өвс нэг боодол нь 5000 орчим төгрөгийн ханштай байна.
Энэ онд аймаг сумдын аюулгүйн нөөцийг Засгийн газраас тогтоосон хэмжээнд бэлтгэх, малчин өрх бүрийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулахаар сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Мөн Сүхбаатарт эхний ээлжид Асгат сум 1500 га, Дарьганга сум 3000 га, Эрдэнэцагаан сум 30 мянган га талбайд хадлан хадуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хадлан хадах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж эхэлжээ.
Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр газар тариалан бүхий нутгуудаар сарын эхний арав хоногийн сүүлчээр хур тунадас ахиу орох төлөвтэй гарчээ. Мөн сарын дундуур агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэн цочир хүйтэрч болзошгүй байна. Иймд газар, тариаланчид цаг агаарын богино хугацааны мэдээг тогтмол ашиглан цан хяруу цохиж, цочир хүйтрэлтээс урьдчилан сэргийлэх, таримал ургамлын ургалтын нөхцөлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэж, хураалтад комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэж ажиллахыг зөвлөж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ